Холливудын хамгийн дур булаам найзуудын нэг Камерон Диаз болон Гвинет Пэлтроу нар өчигдөр Америкийн инээдмийн жүжигчин гэдгээрээ алдартай Челси Хэндлерийн дуу бичлэгийн студид хараалын бүдүүлэг үгсийг хайр найргүй урсган дуулжээ. Кино ертөнцийн халуухан бүсгүйчүүд шинэ уран бүтээлийн ажилдаа орсон нь энэ гэнэ. Тэд нэгэн хип хоп дууны дахилт хэсгийг хамтран дуулж байгаа юм байна. Тэдний зөвлөгч нь нэрт рэппер 50 Cent ажээ.
Камерон, Пэлтроу нар хараалын үгтэй рэп үглэж, дууныхаа аянд олон янзын сонин содон бүжгийн хөдөлгөөн хийсэн хувийн бичлэгээ Youtube-д тавьжээ. Үүний дараа тэднийг гайхсан, басхүү сонжсон шүтэн бишрэгчид нь олон янзын асуултыг Диазийн Twitter-т ирүүлсэн байна. Гэсэн хэдий ч тэд шинэ уран бүтээлийнхээ талаар нууцалж байгаа юм.
Э.АНХТУЯА