Парламентын ордон барих тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Парламентын ордон барих тухай хэлэлцэнэ

Одоогоос бараг найман жилийн өмнө УИХ-ын гишүүн асан, дипломатч З.Саираан Кувейт улсаас Парламентын шинэ ордон барих зориулалтаар 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө оруулалт шийдүүлсэн юм. Гэвч мөнгө нь бэлэн ч газар олдохгүй байсаар өдийг хүрсэн. Энэ хооронд мөнгөний ханш унаж, мөнөөх мөнгө УИХ-д шинэ ордон барихад хүрэлцэхгүй тийшээ хандаж буй.

Ордныг Төрийн ордны арын цэцэрлэгийг нурааж оронд нь барина гэж нэг хэсэг шуугиад иргэд болоод УИХ дахь Ногоон бүлгийн тэмцлээр чимээгүй болсон. Нэг ч мод бут гэмтээлгүй “дүүжин” маягаар барина гэж хэсэг сурталчилсан. Мөн Их тэнгэрийн аманд, Яармагт, бүр болиод Дархан-Уул аймагт УИХ-ын ордныг барина гэж хэлэлцэж байгаад хоёр жилийн өмнөөс “мартсан” юм. Тэгвэл энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар сэргээн хэлэлцэх гэж байна.

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын гишүүд, Тамгын газар, үйлчилгээний албан хаагчид, харуул хамгаалалт гээд 1000 орчим хүн ажилладаг. Төрийн ордон ачааллаа даахгүй болж буй тул ийнхүү шинэ ордны барилгын ажлыг дахин ярихаар болжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж