Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа болон цог жавхлант Султан Хажи Хассанал Болкиах нар Монгол, Брунейн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Султан Хажи Хассанал Болкиахт болон Брунейн ард түмэнд уламжлахын сацуу түүнийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урив.
Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Брунейн Хөгжлийн сайд болон Гадаад хэрэг, худалдааны яамны Улстөрийн нэгдүгээр газрын дарга, Худалдааны газрын дарга нартай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцсон байна.