Балигийн амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Балигийн амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэв

Индонезийн Бали аралд одоогоос арван жилийн өмнө лалын гэмт бүлэглэлийнхний үйлдсэн террорист халдлагын улмаас амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн олон мянган хүмүүсийн цуглаан өчигдөр Балид болжээ. Тус аралд 2002 оны аравдугаар сарын 12-нд болсон террорист халдлагын улмаас 202 хүн амиа алдсан аж. Тэдний дунд Балид аялж байсан гадаадын 21 орны жуулчид байсан гэдэг. Бали, Индонези төдийгүй дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн тэр өдөр амиа золиослогч террорист Балигийн жуулчдын хөл болсон Сари клуб болон “Paddy” хэмээх зоогийн газрын ойролцоо бөмбөг дэлбэлжээ.

Өчигдөр болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Индонезийн төр, засгийн тэргүүн, албан тушаалтнуудаас гадна Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард мөн хүрэлцэн ирсэн байна. Учир нь Балигийн халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн дунд Австралийн нийт  88 иргэн байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж