Иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө өгнө

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэлийн шүүх, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ыг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр эвлэрүүлэн зуучлагч, хуульч, өмгөөлөгч нар мэдээлэл хийж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар иргэдэд анхан шатны ойлголт өгч, энэ ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлсэн  иргэдийн  санал сэтгэгдлийг сонсох юм байна. Мөн иргэдэд үнэ төлбөргүйгээр эрх зүйн  зөвлөгөө  өгөх ажээ.

Өдөрлөгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Японы Элчин сайдын  дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын Чуюкогийн Их сургуулийн хуулийн  профессор, багш Инаба Казүто нар болон албаны бусад хүмүүс оролцох аж.

Д.ЖАРГАЛ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж