Хөлбөмбөгийн ногоон талбайн “Шрек” хочит Уейн Рүүни хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр хүлээж сууна. Түүний эхнэр Колин хөл хүнд болсон, ирэх тавдугаар сард амаржих тухай Twitter хуудсандаа бичжээ.
Гэмтлийн улмаас гэртээ амарч буй Рүүни хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг мэдэхээр тунчиг яарч буй гэнэ. Хосууд 2009 оны арваннэгдүгээр сард Кай хэмээх анхны хүүгээ өлгийдөн авсан билээ.
Т.МАША