Улаанбаатарт өнөөдөр цас орохгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өнөөдөр цас орохгүй

2012 оны 10 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, Алтайн уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халхголын сав нутгаар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгаар нутгаар 5-10 градус дулаан , бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.    

 2012 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар, 15,16-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж