Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвеги, Шведэд хийсэн айлчлаад өнөөдөр эх орондоо буцаж ирлээ. Шведэд хийсэн айлчлалаа өндөрлөхийн өмнө Шведийн Дээд шүүхийн дарга хатагтай Марианне Луниустай уулзсан юм.Хатагтай Марианне Луниус Шведийн Дээд шүүхийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаад, Монгол Улсад хийж буй шүүхийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Стокгольм хотын зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай Маргарета Бөйрктэй уулзав. Хотын зөвлөлийн 101 гишүүний 56 нь эмэгтэй ажээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжигч хүний хувьд эхэд олзуурхан сонирхож байв.
Дараа нь Тогтвортой хөгжлийн хотхон бодлогын нэг хэсэг болох Хаммарби Хөстөд зочлов. Энэ хотхоны барилга байгууламж хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй технологиор боссон үнэхээр ногоон хөгжлийн бодлогын бодит биелэл гэмээр газар байлаа.