![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/c6933c6ca9e67326/ccc40a5e36ce870aoriginal.jpg)
Одоо чуулганы хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулж, хэлэлцэж байна. Тамхи үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахгүй гэсэн заалт энэ хуульд туссан байна. Хуулийг хэлэлцэж байх үед МАН-ын гишүүд хурлыг орхин, картаа сугалан гарлаа.
Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийг хэлэлцэж байх үед МАН-ын гишүүд картаа сугалж, тамхины хуулийг эсэргүүцэж байна” гэлээ. Мөн тэрээр хэрэв тамхины хуулийг дэмжиж байгаа бол УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохыг хүслээ.
Ш.ЧИМЭГ