Талибанчуудын гарт өртсөн охины талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Талибанчуудын гарт өртсөн охины талаар мэдээлэв

Пакистаны цагдаагийн газраас өнгөрсөн мягмар гаригт Талибаны гэмт этгээдийн   гарт амиа алдсан 14 настай охины цогцост хийсэн задлан шинжилгээний дүнгийн талаар тус улсын албаныхан өнөөдөр мэдээлжээ. Охиныг гэмт этгээд буудахаас өмнө гүн цочролд орсны улмаас  зүрх хаагдсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлэх болсон юм. Харин өнөөдөр охины биед задлан шинжилгээ хийсэн эмч нарын мэдээлснээр охиныг  амиа алдахаас өмнө түүний зүрхний үйл ажиллагаа болон цусны даралт  бүгд хэвийн байсан гэсэн эмч нарын дүгнэлтийг олон улсын эх сурвалжууд онцолжээ. Талибаны 40 настай Малала Еосуфзай гэгч гэмт этгээд Талибан гэмт бүлэглэлийг хүчтэй эсэргүүцэгч гэдгээ өөрийн блогоор дамжуулан  илэрхийлснийх нь  хариуд ийнхүү  14 настай охиныг буудаж хөнөөсөн юм. Гэмт этгээд өнгөрсөн мягмар гаригт Пакистаны Пишавер хотын Сват дүүргийн дунд сургуулийн охиныг хичээлээ тараад харих замд нь  толгой, хүзүүн тус газарт нь буудан хөнөөсөн юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж