Америкийн ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромнитай хийсэн анхны халз маргаанд амжилтгүй оролцсоноо хэтэрхий эелдэг байсных хэмээн радиогийн хөтлөгч Том Жойнерт ярилцлага өгөхдөө өөрөө хэлжээ.
“Хэтэрхий эелдэг байлаа гээд хэлчихвэл шударга болно гэж бодож байна. “Та буруу ярилаа” гээд байнга давтаад байх нь тийм ч амар биш. Ганц юмаа давтаад байна гэсэн үг. Дараагийн мэтгэлцээнүүд илүү идэвхтэй болно гэж лавтайяа хэлчихэд илүүдэхгүй байх” хэмээн Обама ярьжээ. Мэтгэлцээний дараа тэдний чансааны ялгаа эрс буурсанд тайван хандаж байгаа гэж тэрээр хэлэв. Эхнээсээ ширүүн өрсөлдөөнд бэлтгэж ирсэн Ромни олон тооны алдаа гаргасан нь сонгогчдод сонгууль өрсөлдөөнгүй, сонирхолгүй болох нь гэсэн сэтгэгдэл төрүүлсэн байж болно гэж ерөнхийлөгч өгүүлэв.

“Хүмүүсийн өдөр тутмын амьдралд чухал асуудлууд бий. Бидэнд сонгууль хүртэл дөрвөн долоо хоног үлдлээ. Би Ромнитой хамт тэдгээр асуудлуудын талаар ярилцах болно” гэж Обама хэлэв.
Өмнө нь ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Дэвид Плафф сэтгүүлчдэд ярихдаа “Обама Ромни ямар асуудлаар худал хэлж буйг тайлбарлах ёстой” гэсэн юм. Эхний мэтгэлцээний дараа сонгогчдын 49 хувь Ромнийг, 47 хувь нь Обамаг дэмжихээр болсон билээ.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР