Намууд хамтарч хяналт тавих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Намууд хамтарч хяналт тавих ёстой гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргах төслийг хэлэлцэж буй. Хамгийн чухал нь бонд гаргаж босгосон мөнгний зарцуулалтад хэрхэн хяналт тавих вэ гэдэг дээр гишүүд санал солилцлоо.

УИХ-ын зарим гишүүд дэлхийн зах зээлд бонд гаргалаа гэхэд хяналтыг хэн тавих, хяналтгүй зарцуулалт болох юм биш гэсэн болгоомжлол байгааг анхааруулсан. Засгийн газрын бонд арилжаад эхлэхээр зарцуулалтыг Хөгжлийн банк хариуцаж ажиллах юм байна. Хөгжлийн банк хариуцан ажиллах тул тус банкны захирал, ТУЗ-ын гишүүдийг нам, улс төрөөс ангид хүнийг томилох нь зүйтэй гэдгийг гишүүд онцолж байлаа. Мөн УИХ өөрөө мөн хяналт тавих үүрэгтэй. Хамгийн чухал нь МАН-ын гишүүд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэн ажиллах хэрэгтэйг санууллаа.

Энэ талаар Сангийн дэд сайд О.Чулуунбат “Монголын хувьд томоохон санхүүгийн хөрөнгө оруулалт, зарцуулалтад хяналт тавих нь сул байдаг. Монголын иргэдэд мөнгө тараана гээд хэдэн хүн авч иддэг зүйл биш ээ. Энэ хяналтыг хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Ганцхан бонд ч биш ер нь бол зээл тусламжид хяналтыг сайжруулах хэрэгтэй. Бид хойч үедээ тайлан тавих системийг зохицуулах хэрэгтэй” гэлээ.

Н.Батбаяр “Хяналт бол нээлттэй. УИХ-ын гишүүд бонд гарч эхэлснээс зарцуулалт, хөрөнгө оруулалтад хяналт тавиад явж болно” гэлээ. Хамгийн чухал  УИХ-ын гишүүд цөөнхөө, олонхи нь сонсч, хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг онцлов.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж