Өнгөрөгч лхагва гаригт Портланд хотод болсон улирлын өмнөх сорилго тоглолтын үеэр Коби баруун мөрөө гэмтээжээ. “Коби өмнөх өдрийн бэлтгэлийн үеэр баруун мөрөөрөө эвгүй унасан. Харин Портландад болсон тоглолтын үеэр гэмтээсэн” гэж Майк Браун ярьжээ. Багийн эмч нарын үзэж байгаагаар тэрээр дор хаяж гурван долоон хоног талбайд гарч болохгүй юм байна. Хэрвээ түүнийг сайн эмчилбэл улирлын эхний тоглолтод гарах боломжтой болох юм. Энэ улирал түүний хувьд NBA-д өнгөрүүлсэн 17 дахь улирал бөгөөд бүх сагсан бөмбөгийн түүхэнд тав дахь их оноо авсан тоглогч билээ. Дашрамд дурьдахад нурууны бэртэлтэй байсан Двайт Ховарт мэс заслын дараа багтайгаа бэлтгэлд эргэн гарсан байна. Тэрээр нуруундаа дахин ачаалал өгөхгүйн тулд хөнгөн бэлтгэл сонгон хийлгэж байгаа тухай багийн бэлтгэлийн дасгалжуулагчид ярьжээ.
Б.БОЛОРСҮХ