Монголын хип, хопчид энэ намрын сүүлчийн том баяртаа бэлтгэн зав муутай. Учир нь хип хопын алдарт “Onyx” хамтлаг Монголд ирж тоглолтоо хийхээр хэдийнэ товоо зарласан юм. Тэд энэ сарын 20-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор “Click click boom” хамтлагтай хамтран бут авах нь ээ. Тоглолтын тасалбарын хувьд хэрвээ та суудал дээрээс үзэх бол 15 мянган төгрөг, босоо буюу тайзтай ойрхон зайнаас үзэх бол 25 мянган төгрөг ба VIP зэрэглэлд буюу “Onyx”-той тайзны ард уулзан, гарын үсэг аван “After party”-д үнэгүй оролцох бол 100 ам.долларын үнэтэй 100 ширхэг тасалбар худалдаанд гарч байгаа гэнэ шүү. Тасалбарыг “Hi-Fi Rеcords”-ын бүх салбар болон “Grand Plaza”-гын гурван давхарт байрлах “Z-Shop”-д тус тус худалдаалж байгаа аж. Мөн 1109, 1617, 1950 руу залган тасалбараа захиалан үнэгүй хүргүүлж болох нь ээ.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “W.C BRAND Style With Attitude clothing”, “Nextage Entertainment”, “Sound of Mongolia” ажиллаж байгаа юм.
“Onyx” хамтлаг 1989 онд New-York мужийн Queens хотод байгуулагдаг одоог хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа уг хамтлагийнхан аялан тоглолтынхоо аравдугаар сарын хуваарьт ийнхүү Монгол улс багтжээ. Энэхүү тоглолтод Монголооос реппер Gее болон “Click click boom” хамтлагийнхан хамтран тоглох юм. Сонирхуулахад, “Onyx” хамтлагийнхан энэ онд "Cold Case Files: Vol 2" нэртэй шинэ цомгоо гаргасан юм.
Г.Даша