Сүүлийн үед гоо сайхны нүүр будалтыг мэргэжлийн төвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдсэн нэрт топ модель Жемма Кид өчигдөр Диснейгээнр аялжээ. Өдгөө 38 настай үзэсгэлэнт бүсгүй Мики Маус, Минние Маус, Гүфи, Плута, Доналд нугас нарын үлгэрийн баатруудтай зургаа авхуулж өдрийн турш цагийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Чадварлаг топ моделиос гадна чамгүй сайн нүүр будалт хийдгээ харуулсан “Make-up” artist тэрээр сүүлийн үед цаг зав багатай байсан ч ажлын ачааллаа ийнхүү тайлж байгаа бололтой. Учир нь тэрээр өнгөрсөн есдүгээр сард Лондоны Fashion week-т оролцсоныхоо дараа өөрийн гоо сайхны бизнес болох “Make-up artist”-ийн мэргэжлийн студийг байгуулахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр 2009 онд Загварын ертөнцөд хамгийн алдартай “Make-up Masterclass” номоо энэ оны сүүлээр шинэчлэн гаргахаар төлөвлөж байгаагаа “Дэйли”-д мэдээлжээ.
Э.АНХТУЯА