BSB зургаан сая ам.долларын зээл авав

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

BSB зургаан сая ам.долларын зээл авав

Европын сэргээн босголт хөгжлийн банк BSB Service компанид дөрвөн сая ам.долларын барьцаат зээл болон хоёр сая ам.долларын үйл ажиллагааны өргөтгөлийн зээл олгосон байна.

Барьцаат зээл нь Хан-Уул дүүрэгт 6000 метр квадратын хэмжээтэй, орчин худалдааны төв барихад, үйл ажиллагаа өргөтгөх зээлээ одоо баригдаж байгаа агуулахаа дуусгахад ашиглах юм байна.

Үүний өмнө  “Монголын алт компани-МАК” ХХК Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авч Цагаансуваргийн зэсийн төслийн санхүүжилнэ гэдгээ өчигдөр мэдээлсэн билээ.  

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монголд 2006 онд орж ирснээсээ хойш 846 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж