
Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, эцэг эхийн төлөөллийн хамт энэхүү хурлыг хийн агаарын бохирдлоос үүдэн хэрхэн эрүүл мэндээрээ хохироод байгаа талаар тоо баримт дэлгэн ярьсан юм. Үүнд, Монгол Улс агаарын бохирдлоороо дэлхийн 200-гаад улсаас хоёрт жагсаж байгаа гэнэ. Хамгийн харамсалтай, сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол хүүхдүүд эхийн хэвлийдээ бүрэлдэн бий болсон цагаасаа л цэвэр агаарын дутагдалд орж, агаарын бохирдлоос үүдсэн төрөлхийн гажигтай, хүнд өвчтэй бяцхан үрс хорвоод мэндлэх болсон тухай мэдээ юм. Үүний нэг бодиттой жишээ бол Батболдын Бат-Эрдэнэ хэмээх дөрвөн сартай хүү. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 12-нд 2,5 кг жинтэй хорвоод мэндэлжээ. Түүнийг нэг сар 10 хоногтой байхад уушигны венийн судасны буруу оролт гэсэн оношийг Сонгдо, ЭХЭМҮТ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн зүрхний тасгийн их эмч нар тогтоосон аж. Түүнийг Монголдоо эмчлэх боломжгүй өндөр хөгжилтөй оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн мэргэжлийн эмч нар зөвлөсний дагуу БНСУ руу шинжилгээний хариуг нь илгээхэд 70 сая төгрөгөөр хагалгаанд орж бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариуг ирүүлжээ. Иймд Монголын сурагчдын холбоо Б.Болд-Эрдэнэ хүүд Монголын төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болоод хохирчихоод байгаа тул элэг нэгт ард түмнээсээ тусламж гуйн дэмжлэг хүссэн юм.
Мөн Монголын Сурагчдын холбоо амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирч байгаа нийт хүүхдүүдийн нэрийн өмнөөс дараах шаардлагыг төр засагт хүргүүлэхээр болсоноо дуулгалаа. Үүнд,
- Улаанбаатар хотыг нүүлгэн шилжүүлэх, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн төр засгийн байгууллагууд хариуцлага хүлээж нэн даруй шаардлагатай арга хэмжээг авах,
- Агаарын бохирдлоос болоод өвчин туссан олон хүүхдүүдийг төрөөс бүх зардалыг дааж эмчилэх, өндөр өртөгтөй эмчилгээг Монголдоо хийдэг болгох асуудлыг судлан шийдвэрлэх хүний амийг мөнгөнөөс доорд үзэхгүй байх
- Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг заавал масктай хичээл сургуульд нь явуулдаг болгох эцэг эхчүүд долоо хоног бүр ядахдаа нэг удаа цэвэр агаарт гаргах
- ЗЦГ-аас нийт хорт унаат ихээр ялгаварлуулж байгаа машин техникыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг шийдвэртэйгээр авах зайлшгүй шаардлагатай байна.
- Хүүхдийн эрх үүрэгтэй холбоотой бусад хууль тогтоомжинд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих заалтыг хууль тогтоомж нэмэж оруулах аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагатай болод байна.
Монгол хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол онц ноцтой хохирол учирч байгаа тул Монгол улсын засгийн газраас яаралтай арга хэмжээг авч бид бүхэн хариу мэдэгдэхийг хүсэж байна хэмээн мэдэгдсэн юм.