Мадоннагийн хүү “DJ” хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Мадоннагийн хүү “DJ” хийжээ

Америкийн шоу урлагийн томоохон төлөөлөгч алдарт дуучин Мадоннагийн долоон настай өргөмөл хүү Дэвид ээжийнхээ Лос-Анжелес хотын Стейплс цогцолборт хийсэн “MDNA” аялан тоглолтын үеэр тайзан дээр  “DJ” хийжээ.  Бяцхан Дэвид Мадоннагийн тоглолтын хөгжмийн найруулагыг хийж буй алдарт DJ Мартин Солвангийн хамтаар ийнхүү анх удаа DJ хийсэн байна. Харин Мадоннагийн тоглолтыг үзэж байсан олон мянган шүтэн бишрэгчид нь Дэвидийн  тоглосон хөгжмийн аянд хөгжилдөн бүжиглэж,  хүүд урам хайрлажээ. Дуучин Мадонна өргөмөл хүүгээ хөгжмийн урлагт дуртай тэр дундаа DJ хийх сонирхолтойг анхааран үзэж, их  дэмждэг байна.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж