
Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг чимэх зориулалттай гоёлын шар хуайс тарилаа. Зуны дэлгэр цагт цэцэглэхээрээ хамгийн үзэсгэлэнтэй, орчноо гайхалтай төгс харагдуулдаг мод гэнэ. Хүүхдийн төлөө Үндэсний газрынхныг очиход агрономч угтан авч, мод тарих арга техникыг зааж өгсөн юм. Ингээд олон төрлийн бордоо хольсон хөрсөнд зааврын дагуу модоо суулгаж, сүүлд нь усаллаа. Хүүхдийн төлөө Үндэсний газрынхан ч бас нэг мод таривал нэг насны буян хэмээн үзэж, мод тарихдаа урамтай байсан. “Цаашид энэхүү цэцэрлэгт хүрээлэнг арчлан тордож, үзэсгэлэнт төгөл бий болох биз ээ. Тун удахгүй залуус цуглаж чөлөөт цагаа өнгөрүүлах дуртай газрын нэг болно биз ээ хэмээн Хүүхдийн төлөө Үндэсний төвийнхөн ерөөсөн билээ.