”Орчлон” сургуулийн хүүхдүүд хордсон уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

”Орчлон” сургуулийн хүүхдүүд хордсон уу?

Сүхбаатар дүүргийн VII хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн сурагчид хоёр хоногийн өмнө үдийн цайндаа хордож, эмнэлгийн тусламж авахад хүрсэн тухай мэдээллийн мөрөөр албаны хүмүүстэй холбогдлоо.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаны эх сурвалж энэ талаар “Хоолонд хордсон гэж шууд хэлж болохгүй. Мэргэжлийн баг томилогдон ажиллаж байгаа. Удахгүй шинжилгээний хариу гарна” гэлээ. Харин "Орчлон" сургуулийн жижүүртэй холбогдоход, "Багш нар хуралтай байна" гээд эргэж холбоо барихыг хүслээ.

 Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж