Бангладешт хар салхины улмаас 23 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Бангладешт хар салхины улмаас 23 хүн амиа алдав

Бангладешийн зүүн өмнөд хэсэгт нийслэл Дака хотоос 200 километрийн зайтай орших Читтаконгийн Ноакхала дүүрэгт өчигдөр хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 23 хүн амиа алдсан байна. Ноакхала дүүргийн захирагч Мухаммед Сиражулын  CNN-д мэдээлснээр уг хар салхины улмаас далайд загасчилж байсан 1000  загасчин ор сураггүй болжээ. Түүнчлэн уг хар салхины улмаас Ноакхала дүүргийн олон зуун айл өрхийн орон гэр, олон тооны  байшин барилга ихээр сүйдсэн байна. Ор сураггүй болсон далайчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар тодорхой мэдээллийг албаныхан одоогийн байдлаар өгөөгүй байна. Харин далайчдын ар гэрийнхэн орон нутгийн аврах албаны ажиллагаа хэт сунжирч байна хэмээн гомдоллож  байгаа бөгөөд орон нутгийн албаныхан өнөөдөр өглөөнөөс орон гэргүй болсон иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхлээд байгаа аж.

Э.АНХТУЯА   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж