Рэппэр Nelly-гийн автобуснаас хар тамхи олжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Рэппэр Nelly-гийн автобуснаас хар тамхи олжээ

“Grammy Award” наадмын шагналт дуучин рэппэр Nelly уржигдар АНУ-ын Техас мужийн хилийн Сьерра-Бланка шалган нэвтрүүлэх цэгээр “Black Prevost” аяллын автобустайгаа нэвтрэх гэж байгаад саатуулагджээ. Цагдаа нар үнэрч нохойны тусламжтайгаар Nelly-ийн аяллын автобуснаас 36 жижиг уут геройн, марихуан болон гар буу илрүүлсэн байна. Автобусанд Nelly-гээс гадна өөр зургаан хүн хамт явж байсан бөгөөд тэдний нэг  Брайн Кэйт Жонс гэдэг хүн хар тамхи, гар бууг  өөрийнхөө хэмээн мэдүүлж, баривчлагджээ. Одоогоор тэрээр Хадспет хотын шоронд хоригдож байгаа гэнэ. Харин бусад нь Nelly-гийн хамтаар аяллаа үргэлжлүүлсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж