Хүн худалдаалах гэмт хэргийг ТЕГ-т шалгана

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Хүн худалдаалах гэмт хэргийг ТЕГ-т шалгана

Хууль зүйн салбарын шинэчлэлтийн хүрээнд хийж өөрчлөлтийн дагуу хүн худалдаалах гэмт хэргийг шалгах байгууллагын харъяаллыг өөрчилсөн байна. Тодруулбал, Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгчид энэ төрлийн гэмт хэргийг шалгадаг байсан. Харин одооноос Тагнуулын ерөнхий газрынхан хүн худалдаалах гэмт хэргийг шалгаж эхлэхээр болжээ. Мөн Тагнуулын ерөнхий газар нь хууль бусаар хил нэвтрэх, улсын хилийн дэглэм зөрчих, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгө угаах, хөнөөх зэвсэг бүтээх зэрэг хэргүүдийг шалгадаг юм.

Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид 2010-2012 онд хүн худалдаалах тав, түүх соёлын хосгүй үнэт зүйл хилээр гаргах гэсэн 22 тохиолдол болон 149 килограмм алт гаргах гэж байсныг илрүүлсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж