Алонзо, Хамилтон нар хамгийн хурдан нь

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Алонзо, Хамилтон нар хамгийн хурдан нь

Солонгосын гран пригийн өмнөх сорилтын гараанд Макларен багийн нисгэгч Льюйс Хамилтон, Ферари багийн нисгэгч Фернандо Алонзо нар хурдны хамгийн дээд цагийг үзүүлсэн байна. Харин тэдний араас Ред Булл багийн нисгэгч Себастиан Веттел, Марк Вебер, Мерседес багийн Михаил Шумахер, Нико Росберг нар орсон аж. Гараа эхэлснээс хойш Испанийн шилдэг нисгэгч туршлага заан хурдалж эхэлсэн байна. Тэрээр хоёдугаар гарааг нэг минут 39 секундээр тогтоосон бол, гуравдугаар гараа нь үүнээс 0,4 секундээр илүү байжээ. Харин Хамилтон түүний араас орсон байна.

Энэ удаагийн туршилтын гараанд тэдний хурдыг гүйцэх нисгэгчид гарсангүй. Энэ талаар BBC агентлагийн F1-ын техникийн мэргэжилтэн, тоймч Гари Андерсон “Энэ удаад Ферари багийнхан машинаа маш сайн хийсэн байна. Турбо хөдөлгүүр, манёвр хийх чадвар зэрэг нь бусдаас илүү байлаа. Дээрээс салхи зүсэх чадвар өндөр юм. Өөлөх зүйл алга. Мерседес, Ред Булл багийнхны машиныг тэр бүр чамлаж болохгүй. Үүнээс харвал Солонгосын гран при сонирхолтой болох нь гарцаагүй” гэжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж