
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд нэг удаа соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу улсын хэмжээнд музейн сан хөмрөгийн улсын тооллого наймдугаар сарын 15-аас эхлэн орон даяар явагдаж байна. Энэ удаа ерөнхий бүртгэлийн дэвтэр дээр гараар бичихээс гадна тусгай бүртгэлийн программ хангамжинд оруулж тоолж байгаагаараа онцлогтой.
Тооллогоор эд өлгийн болон сан хөмрөгт хадгалагдаж байгаа түүхийн үнэт зүйлсийг бүртгэн тоолох бөгөөд аймгийн музей болон 26 сумдын орон нутаг судлах танхимын сан хөмрөгийг тоолно. Одоогийн байдлаар аймгийн музейн тооллогын ажил 55 хувьтай байна. Энэ сарын 5-наас 10-нд зүүн бүсийн сумдын ОНС танхимийн үзмэрийг тооллоо. Тооллогонд Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Баян зэрэг сумдын ОНС танхимын 267 дэсийн 507 ширхэг үзмэрийг тоолж бүртгэн баримтжууллаа.
Аймгийн музейн ажилтан Н.Мягмар