Хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлж заншсанаар инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, жилийн өмнөхөөс 14.8 хувиар өссөн тухай Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд согтууруурах ундаа, тамхины бүлгийн үнэ 39.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, есдүгээр сард тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэх тухай УИХ-ын шийдвэр гарсанаар үйлдвэрлэгчид үнээ нэмсэн нь инфляцид ийнхүү нөлөөлсөн аж.
Дашрамд дуулгахад, өмнөх сарын инфляци нэмэгдэхэд боловсролын салбарын үнэ буюу сургуулиудын сургалтын төлбөрийн үнэ нөлөөлсөн юм. Ийнхүү хэрэглээний үнийн улсын индекс өсөхөд тухайн цаг үеийн хүн амын хэрэгцээ болон гадаад худалдааны тэнцэл нөлөөлдөг тухай албаныхан тайлбарлаж байна.
У.БОЛОР