Александра Бёрк Миланаар зугаалав

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Александра Бёрк Миланаар зугаалав

Их Британийн телевизийн “The X Factor” цуврал шоунаас төрсөн алдартай дуучдын нэг R&B, поп дуучин Александра Бёрк өчигдөр Гайтийн хөл бөмбөгчин Доминик Жеан-Зефиринтэй хамт Италийн Милан хотоор зугаалж яваад папараццид өртсөн байна. Александра Бёрк Гайтийн хөл бөмбөгчинтэй Миланы худалдааны гудамжаар хөтлөлцөн инээмсэглэн алхаж явсан бөгөөд хоёул “жордан” пүүзээр ижилссэн байжээ. Александра Бёрк Доминик Жеан-Зефиринтэй урьд орой нь  уулзаж, Миланы нэгэн ресторанд хамт оройн зоог барьсан байна. Александра Бёрк үүнээс өмнө Английн хөл бөмбөгчин Жермейн Дефотой үерхэж байсан ч Жермейн түүнийг хуурсан нь батлагдсанаар хосууд хоёр тийшээ болсон. Александра Бёрк Жермейнээс салсныхаа дараа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дахин хөл бөмбөгчинтэй учир ургуулахгүй хэмээн хэлж байсан ч сүүлийн үед Гайтийн хөл бөмбөгчин Доминик Жеан-Зефиринтэй үе үе уулзах болсон байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж