Т-90С танк хамгийн гүйлгээтэй нь

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Т-90С танк хамгийн гүйлгээтэй нь

Оросын
байлдааны үндсэн Т-90С танкны экспортын нийлүүлэлт өнгөрсөн 10 жилийн
дотор 1000 нэгжээс давлаа гэж үйлдвэрлэгч  "Уралвагонзавод"-ын 
хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Үйлдвэрлэгчийн үнэлгээр 2001-201О онд Т-90С
дэлхийд хамгийн их зарагдсан танк болсон байна. Уг танкийг Оросын
зэвсэглэлд 1992 оны аравдугаар сард нийлүүлж эхэлсэн. Байлдааны машины
хамгийн том худалдан авагч нь Энэтхэг.

Туршилтын гурван танкийг
Энэтхэгт нийлүүлэх гэрээнд 1999 онд гарын үсэг зурсан юм. Энэтхэгийн
Батлан хамгаалах яам 2001 оны хоёрдугаар сард 310 танк авчээ. Мянган
танк лицензээр үйлдвэрлэх гэрээг Энэтхэг Орос хоёр 2006 онд байгуулсны
дараа Энэтхэг дахин 330 ширхэг Т-90СА авчээ. Энэтхэг армидаа 2000
танктай болно гэж байгаа аж.

Энэтхэгээс гадна Азербайжан мөн ийм
танк авсан. Наймааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.
Өмнө нь Алжир Оросоос 185  Т-90 танк, 2011 оны намар 120-ыг нэмж авсан.
Туркмен эхлээд 10, дараа нь 30 Т-90С танк авчээ. Мөн өнгөрсөн жилд
Уганда 31 ширхэг танк авсан.

Энэтхэг өөрсдөө лицензээр танк
үйлдвэрлэж байгаа бөгөөд 870 танк экспортоор аваад байгаа. Нийт 1020
танк авахаар гэрээ хийгээд байгаа юм. Харин Орос өөрөө Т-90 танкны янз
бүрийн сайжруулсан хувилбар бүхий 620 танк ашиглаж байгаа гэнэ.

1980-аад
оны сүүлчээр  Т-72Б танкийг гүнзгий сайжруулж  Т-90 танкийг бүтээсэн.
Танк засмал замаар цагт 70 км, замгүй газраар 50 км.цаг хурдлах чадалтай
бөгөөд автоматаар байг барих систем, шөнийн дуран, лазерийн алсын
хэмжигч зэргээр тоноглосон, 125 миллиметрийн их буутай.

"Уралвагонзавод"
нь Т-90 танкны баазын засварын БРЭМ машин, инженерийн ИМР-3М машин,
галын дэмжлэг үзүүлэх "Рамка" ("Терминатор") явган цэргийн машиныг
үйлдвэрлэдэг.

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж