
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газаас Тариалан, Өмнөговь, Түргэн, Ховд сумын нутагт ашигт малтмал олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Увс аймгийн хэмжээнд 900 гаруй иргэн хувиараа болон нөхөрлөл үүсгэн ашигт малтмал олборлодог байна. Шалгалтаар “Баян нутаг“ нөхөрлөл 47.1 оноо авч дунд эрсдэлтэй, “Баян хангай”, “Толь гурван хороо”, “Мянган уул”, “Хар усан” нөхөрлөлүүд 65.1 оноо авч их эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Мөн томоохон зөрчлүүд ч илэрсэн байна. Тодруулбал, Цэрэнцэг гэдэг газарт 600 гаруй иргэн ямар ч зөвшөөрөлгүй цэвэр газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоосон байна. Мөн Орлогын гол гэдэг газар 13-16 насны таван хүүхэд, Тариалан сумын нутаг Мээрэн гэдэг газар 12-16 насны гурван хүүхэд аав ээждээ туслан алт олборлож байжээ.
Д.ЖАРГАЛ