Завханд 16 худаг шинээр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Завханд 16 худаг шинээр гаргажээ

Завхан аймгийнхэн энэ онд бэлчээрийн зориулалтаар шинээр 16 худаг гаргах төлөвлөгөөгөө бүрэн биелүүлжээ. Нийт 16 суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 худаг шинээр гаргаснаар 327 малчин өрхийн 63 мянган мал нэмж усаар хангах боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн аймгийн төв Улиастай сумын иргэдийн цэвэр усан хангамжийг сайжруулах үүднээс зарим техник хэрэгслийг 2010 онд ашиглалтад оруулсан бол Жинст, Чигэстэй, Жаргалант, Товцог, Өлзийт багт шинээр ус түгээх байруудыг ашиглалтад оруулжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж