2013 оны төсвийн төслийг буцаах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

2013 оны төсвийн төслийг буцаах хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийг хэлэлцэж буй. Өчигдрийн цаг сунгаж хуралдсан чуулганаар УИХ-ын гишүүд асуулта хариултаар мэтгэлцсэн бол өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн анхны хэлэлцүүлэгт саналаа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газрын гишүүд 2013 оны төсвийг тодорхой, үр ашгийг тооцохыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарах. Мөн Засгийн газрын гишүүд тэнгэрээс бууж, хөрсөн дээр ажлаа хийх хэрэгтэй байна” гэдгийг сануулсан.

Мөн Н.Энхболд гишүүн  2013 оны Төсвийн төслийг буцаах хэрэгтэй гэлээ. Хуульд ямар байдаг энэ заалтын дагуу оруулж ирэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын зардлыг нэр, зардал, үр дүнгээр нэгтгэж оруулж ирэх хэрэгтэй. Шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтад 80 тэрбум төгрөг зарцуулна гэсэн байсан. 80 тэрбум төгрөгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Үүнийг хийлгэхгүй гэж хэлээгүй. Харин үүнийг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож оруулж ирэх ёстой. УИХ Засгийн газарт хяналт тавих үүргийн дагуу 80 тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж байгааг тодорхой мэдэж байх хэрэгтэй. Мөн Засгийн газрын нөөц 30 тэрбум төгрөг байгаа. Энэ бас тодорхойгүй байна. Тиймээс үүнийгээ тодорхой, олон нийтэд болгох хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтэд ил тодоор ирэх жил ямар хөрөнгө оруулалтыг хаана, юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэйг санууллаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж