Индонезид 6.7 магнитутын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Индонезид 6.7 магнитутын хүчтэй газар хөдлөв

Индонезийн зүүн өмнөд хэсэгт өнөөдөр буюу баасан гаригт 6.7 магнитутын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Цаг уур, газар зүйн хүрээлэнгээс мэдээлжээ. Номхон далайн Цунамигийн төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн  6.7 магнитут гэдэг нь цунамигийн хэмжээнд маш ойртсон хэмжээ юм байна. Индонезийн аврах албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн хохирлын хэмжээг нарийн гаргаагүй байгаа бөгөөд ард иргэд гэмтэж, осолдсон тохиолдол одоогийн байдлаар  гараагүй байгаа юм байна. АНУ-ын Газарзүйн судалгааны төвөөс мэдээлснээр уг газар хөдлөлтийн гүн Индонезийн Добоу тосгонд л гэхэд 67 милл буюу 108 километр хүрсэн байна. Тосгоны оршин суугч Виктор Сиахаяийн мэдээлснээр хүчтэй газар хөдлөлтийн улмаас оршин суугчид  орон гэрээ орхиход хүрсэн байна. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж