Samsung мини смартфон гаргана

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Samsung мини смартфон гаргана

Америкийн “Apple” компани ухаалаг гар утасны хамгийн сүүлийн хувилбаруудын нэг  iPhone 5-ыг гаргаад удаагүй байгаа бол Өмнөд Солонгосын  Samsung “Galaxy S 3” смарфоныхоо дэлгэцийг 0.8 инчээр багасгасан мини смартфон шинээр гаргахаар болсноо өчигдөр мэдэгджээ.
Galaxy S 3-ийн мини хувилбар Google-ийн андройд үйлдлийн системтэй гэдгээрээ онцлог байх бөгөөд худалдаанд гарахад хараахан бэлэн болоогүй байгаа аж.

Гэсэн хэдий ч “Galaxy S3” нь “VGA” 5 мигапикселийн камертай  Galaxy S 3-ийн ердийн хэмжээнээс 1 милиметрээр нимгэн байх юм байна. Харин ухаалаг гар утас таблетийн зах зээлд Samsung-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple компани “мини iPad”-йг удахгүй худалдаанд гаргах юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж