“Эрх чөлөөний парад” болно

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

“Эрх чөлөөний парад” болно

“Эрх чөлөөний парад-2012”  тав дахь жилдээ “Хүнийг хүнээр нь хайрлая” уриан дор маргааш 12.00 цагаас Битлзийн хөшөөний урд болно.

Хүн бүр оюун санаа, бие махь бодиороо цор ганц, бүгд адил үнэ цэнэтэй, эрхэм чанартай бас тэгш эрхтэй гэдгийг мэдрүүлж, эрх чөлөөнийх нь мэдрэмжийг сэргээхэд парад бүхэлдээ чиглэсэн юм.

Эрх Чөлөөний парадад залуу дуучид, бүжгийн хамтлагууд болон залуусын чөлөөт тоглолт болох учраас нэг өдрийг хөгжилтэй бас эрх чөлөөгөө мэдэрч өнгөрүүлэх болно.

Эрх чөлөөний парадыг хүнийг нас, хүйс, бэлгийн баримжаа, нийгмийн гарал байдал зэргээр нь ялгаварлан гадуурхахын эсрэг хүний эрхийн боловсрол, сурч боловсрох эрхийн төлөө “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аян,  Монголын Эмнести Интернэшнл, ЛГБТ төв, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд, Хүүхэд хүүхдийн төлөө, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төвийн дэргэдэх Гүнжээгийн клуб, Мөрөөдлийн хөтөч зэрэг хүүхэд, залуусын ТББ, бүлгүүд хамтран зохион байгуулж байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж