
Тиймээс Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарт барилгыг нураахад хэчнээн төгрөг шаардлагатайг долоо хоногийн дотор тооцож гарга гэсэн үүрэг өгсөн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хотын дарга 13 давхар зочид буудлыг нураахад шаардагдах мөнгийг тооцоолж гаргах үүргийг танд өгч байсан. Буулгахад ямар хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?
-Энэ асуудлыг нэлээд нухацтай шийдэхгүй бол болохгүй. Нураахаар болсон 13 давхар барилгыг НМХГ-аас шалгаж байгаа.
-Та бүхэн “Адоре пропертийз” компанийнхантай уулзаж барилгыг нь буулгахаар төлөвлөж байгаа талаар хэлсэн үү?
-Уулзаагүй.
-Хотын дарга оршин суугчдад барилгыг нураана гэж амласан. Бүр хүйтрэхээс өмнө буулгана гэж байсан. Шийдвэр өөрчлөгдөхгүй биз дээ?
-Хотын дарга худал амлаагүй. Энэ барилгыг буулгах боломжтой. Хамгийн гол асуудал амар шийдэгдэхгүй. Тиймээс НМХГ-аас тухайн барилгад шалгалт хийж байгаа.
Харин “Адоре пропертийз” компанийн ажилтантай утсаар холбогдоход “Энэ асуудлаар тайлбар өгөх дарга нар байхгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
