BeoPlay A9 тавган хэлбэрт спикер

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

BeoPlay A9 тавган хэлбэрт спикер

Зохион бүтээгч Peter Bang болон Svend Olufsen нар анх 1925 онд Bang & Olufsen нэртэй баттерейгаар ажилладаг зөөврийн радио бүтээж олны танил болж байсан билээ.

Радиогоор гараагаа эхэлсэн тэд одоог хүртэл сайн чанарын аудио хэрэгсэл, телевиз, утас зэргийг бүтээн зах зээлд нийлүүлсээр байгаа билээ.

Харин тэд саяхан BeoPlay A9 нэртэй нэгэн хүчирхэг спикер бүтээн худалдаанд гаргасан байна.

Энэхүү спикерийг AirPlay болон DLNA зэргийн тусламжтайгаар утас холболгүйгээр ажиллуулах боломжтой бөгөөд гайхалтай цэвэрхэн дуугаралт болон хүчирхэг басстай гэнэ.

Мөн хэлбэр дизайны хувьд маш гоёмсог тул таны гэрийн хаана ч үзэсгэлэнтэй тавилга болох боломжтой бөгөөд нэг бүр нь 2,699 долларын үнэтэй аж.
 

                                                                                                                                                                    Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж