Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Нийслэлийн МАН-ын хороонд хотын өмчийн байрыг суллаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Уг шаардлагыг хүргүүлсний дараа МАН-ын гишүүд хотын даргыг улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна гэж шүүмжлэн, түрээсийн байрнаасаа гарах дургүй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн ч нийслэлийн МАН-ынхан байраа нийслэлийн өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингээд хоёр хоногийн өмнө уг байрнаасаа нүүж эхэлсэн бөгөөд өчигдөр нийслэлийн өмчид бүрэн хүлээлгэж өгчээ. Нийслэлийн МАН-ын хороо хуучин байрлаж байсан “Тэнгис” кино театрын хажууд байрлах “Окта” төвийн байрандаа нүүж очсон байна.
Эх сурвалж: Зууны мэдээ