DoDo хэмээх нярайн тансаг ор урлажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

DoDo хэмээх нярайн тансаг ор урлажээ

Хорвоод мэндлээд удаагүй бяцхан үрээ асарч тордох нь эцэг эхчүүдийн хувьд амаргүй ажил байдаг билээ. Тэгвэл Baby suommo нярайд зориулсан Dodo нэртэй тансаг ор бүтээжээ. Энэхүү ор нь өнгө дизайны хувьд гайхалтай, харагдах байдал нь өндгийг санагдуулам аж. Dodo ор нь доороо зөөлхөн хөдөлгөөн хийх чадвартай ба суурин дээрээ 360 градус эргэх чадвартай тул таны хүүхдийг бүүвэйлэн тайвшруулж чадах гэнэ.

Энэхүү гараар бүтээгдсэн ор нь сайн чанарын мод болон байгалийн торгоор хийгдсэн тул хүүхдэд маш тааламжтай мэдрэмж төрүүлэх бөгөөд үнийн хувьд 8408 евро буюу 10,900  ам.долларын үнэтэй юм байна.

                                                                                                                                                            Т.МӨНХТҮВШИН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж