Ашантийн эзэн хааны титэм алдагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Ашантийн эзэн хааны титэм алдагджээ

Норвегийн цагдаагийн газраас мэдээлснээр тус улсын нийслэл  Осло хотын  “Blu Plaza” зочид буудалд  хадгалагдан үлдсэн Гана улсын  Ашантийн үеийн  эзэн хааны титэм өчигдөр алдагджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр эртний Ганад  1872 онд британичууд “алтан эрэг”-ийн колонийг байгуулахаас өмнө олон хаант  улс оршиж байсны нэг нь Ашантийн эзэнт улс. Орчин үед Ашантийг Ганийн угсаатны нэгэн бүлэг хэмээн үздэг байна. Харин алдагдсан  хааны титэм нь өмнөх жилүүдэд Ганийн үндэсний музейд хадгалагддаг байсан ч өнгөрсөн жил Зүүн Африкийн орнуудын бага хурлаар Норвеги хотод үлдээхээр болсон аж. Түүнчлэн энэхүү түүхийн ховор үнэт зүйл хадгалагдсан “Blu Plaza” зочид буудалд  хэд хэдэн түүхэн ховор эд материалууд байдгийн нэг нь Ашантийн эзэн хааны титэм байжээ. Цагдаа нарын мэдээлснээр хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Ганийн Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байгаагаа мэдэгдэв. Учир нь Ашанти бол Ганийн хамгийн том угсаатны бүлэг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж