Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

“11-11” төвийг нээлээ

Засгийн газар өнөөдрөөс иргэдтэйгээ амьд холбоотой боллоо. Өнөөдөр 09.20 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар тууз хайчилж “11-11” төвийн үүд хаалгыг нээлээ.

Иргэдийг хүлээн авах төв буюу Төрийн ордны хойд талын байранд энэхүү төвийг нээсэн юм. Тэнд иргэдээс шууд мэдээлэл авах, санал бодлыг нь сонсох 11-11 гэсэн утас ажиллуулж байна. Энэ дугаараар иргэд ярьж Засгийн газарт байр суурь, санал бодлоо илэрхийлэх боломжтой боллоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж