Том Хэнкс “Бродвей”-д хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.12-нд нийтлэгдсэн

Том Хэнкс “Бродвей”-д хүч үзнэ

Америкийн алдартай продюсер, зохиолч, найруулагч Том Хэнкс “Форрест Гамп”,  “Аполло 13”, “Цэрэг Райныг аварсан нь”, “Өөрт тань хаягласан захиа”, “Орхигдсон хүн” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливуудын хэдэн арван шилдэг  кинонд дүр бүтээж, “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хоёр ч удаа хүртсэн авъяаслаг жүжигчин билээ. Харин жүжигчин Том Хэнкс энэ удаад “Бродвей”-д хүч үзэхээр шийдэж, бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрээр Америкийн найруулагч Жорж Уолфийн найруулан тавих  "Lucky Guy" хэмээх мюзиклд тоглох бөгөөд жүжгийн зохиолыг алдарт зохиолч, сэтгүүлч Нора Эфрон нас барахынхаа өмнөхөн бичиж дуусгасан аж. Том Хэнксийн тоглосон "Lucky Guy" мюзикл ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэнд “Broadhurst” театрт нээлтээ хийх юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж