
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тооллого өчигдрөөс эхэллээ. Тооллого ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн хэсгийн байцаагч нар Нийслэлийн агаарын чанарын албаны гэрээт ажилчидтай хамтран тооллого хийх юм. Тооллогод хамруулах эх үүсвэрүүдийн тухайд 100 кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд, авто гараш, угаалгын газарт зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүд байх гэнэ.
Т.МАША