Мароккогийн хаан VI Мохаммед ирэх долоо хоногт Арабын орнуудад айлчилж, хөрөнгө оруулалт, хамтын харилцаа зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ. VI Мохаммед энэ айлчлалынхаа хүрээнд Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Катар, Оман, Саудын Араб, Кувейт зэрэг оронд зочлох юм байна. Айлчлал лалын ариун мөргөлийн “Хаж” баяртай давхцаж буйгаараа онцлог юм.
Б.АНХТУЯА