
Аз дагуулсан сугалаа худалдан авах өдрөө МакПерсон Манзи найзаасаа 20 ам.доллар зээлж, өнөөх сугалаагаа Kyu’s кофе шопоос худалдан авч, суугаад хонжвороо тааруултал азтан болсон байна. МакПерсон супер шагналын эзэн болоод магнайгаа хагартал баярласан ч энэ тухайгаа маргааш нь найз Манзидаа дуулгажээ. Тэрээр Манзи дээр очоод хоёулаа “жекпот” хожчихлоо хэмээн хашгирах шахам хэлсэн байна. Найзууд сугалаанаас хожсон мөнгөнөөсөө татвар төлөөд гар дээрээ 10 сая ам.доллар авчээ. Мөн жекпотын “алтан сугалаа” худалдаалсан Kyu’s кофе шопын эзэн 10 мянган ам.доллараар шагнуулсан байна. Уилли МакПерсон, Кристофер Манзи нар өнгөрсөн 25 жилийн турш тасралтгүй долоо хоног бүр 40 ам.доллараар хонжворт сугалаагаа худалдан авдаг байжээ.