Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, өгүүлэхүйн урлагийн мастер, яруу найрагч Ш.Гүрбазар тун удахгүй нэгэн шинэ тоглолтын товоо зарлажээ. “Бодоход л инээдтэй” нэртэй түүний тоглолтод өгүүлэхүйн урлагийн бүтээлүүд буюу улс төр, нийгмийн амьдралын элэглэлүүд хөврөх нь ээ. Түүний тоглолт УДЭТ-т аравдугаар сарын 16, 17-нд 19.00 цагт болох ажээ. Тоглолтын найруулагч нь Н.Наранбаатар бол зураачаар “Тэнгэрийн хүү” бүтээлийн тайзыг урласан Ж.Ганхуяг ажиллаж байгаа аж.
Г.ДАША