
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд НЦГ 159 сая, ЗЦГ 140 сая төгрөгийг тус бүр авч, урьдчилан сэргийлэх ажилд хэрэглэх шуурхай албаны авто машин тоног төхөрөмж авсан байна. Нийслэлийн прокурор 300 сая төгрөг авчээ. Нийслэлийн прокурорын барилга актлагдаж, эргэн тойронд нь орон сууцнууд баригдсан тул өөр газар шинэ байртай болох шаардлага гарсан аж. Зөвлөлөөс авсан мөнгө прокурорын байгууллага шинэ байрныхаа засварын 50 хувьд ашигласан байна. Нийслэлийн гэм хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Б.Баттулга дээрх мэдээллүүдийг сонсоод, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мөнгийг цаашид зориулалтаар нь зарцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад сануулж, үүрэг болголоо.
НИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжаар “Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх” цогц арга хэмжээг хэрэгжүүлээд 40 гаруй хонолоо. Энэ хугацаанд ЗЦГ-ын 240 ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна. Дээр нь хэв журмын 80 болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид амралтын өдрүүдэд зохицуулалт хийж байгаа. Сайн дурын 150 ажилтан байна.
Засаг дарын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд Зүүн дөрвөн замаас Саппороогийн тойрог хүртэл авто замын нэг дүгээр эгнээгээр автобус явж байгаа. Мөн 40 сургуулийн 83 автобус сурагчдаа зөөдөг болсон. Энд нэг автобустай суургууль ч бий, олон автобустай нь ч байгаа. Сургуулиуд хүүхдээ авах автобусны зогсоолынхоо саналыг өөрсдөө гаргаж өгсөн.Таксийг замын нэг дүгээр эгнээгээр явуулах тухайд Улаанбатар хотод таксины үйлчилгээ явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс шаардлага хангах аж ахуйн нэгж цөөхөн. Нөгөө талаар таксины зогсоолыг нь шийдээгүй байна. Урьдчилсан байдлаар автомашины дугаарын хязгаарлалт хийсэн бүсэд таксины зогсоол бий болгох саналаа ЗЦГ-ын Ажлын хэсэгт өгчихсөн. Зохион байгуулж байгаа ажлын үр дүнг НИТХ-аар 10-р сарын 25-нд авч хэлэлцэнэ гэдгийг албаныхан онцоллоо.
Ийм зохицуулалт хийснээр Улаанбаатар хотод өдөрт 30 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцохгүй зогсож, замын ачаалал 20 хувиар буурсан мэдээлэл гарчээ. Энхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагууд дэрэгдэх автомашиныхаа зогсоолын 80 хүртэл хувийг чөлөөлж, төрийн үйлчилгээ авах гэж ирсэн иргэдийн автомашины зогсоол болгох зохицуулалт хийгээд эхэлсэн байна. Харин үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүд дэргэдэх талбайгаа чөлөөлж үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн авто машины зогсоол болгох талаар санаачлага гаргаж эхлээгүй байгаа аж.