Дэлхийн усны түншлэл байгууллагад зочлов

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн усны түншлэл байгууллагад зочлов

“Хүний эрх бол усны эрх, усны эрх бол хүний эрх” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн усны түншлэл байгууллага (GWP)-ын дарга, хатагтай Летития А Обенгтай уулзах үеэрээ онцлон хэлсэн юм. Дэлхийн усны түншлэл байгууллагын төв нь Шведийн нийслэл Стокгольмд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч тус улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд энэ байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. 
Монгол оронд сүүлийн 20-иод жилд 2500 гаруй гол горхи ширгэж, нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн гээд дэлхий нийтийн адилаар усны асуудал тулгамдах эрсдэлтэй байгааг Төрийн тэргүүн энэ үеэр тэмдэглэв. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь манай гарагийн хүмүүсийг усны хомсдолд оруулах томоохон шалтгаан болсон тул Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг хамтран GWP-г үүсгэн байгуулж байжээ. Энэхүү байгууллага нь 74 оронтой усны түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг ба Монголд бусад байгууллагатай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан аж. Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран ажиллаж байсан харилцаагаа өргөжүүлж, өөр олон аж ахуйн нэгж, байгууллагатай усны асуудалд хамтрах боломжуудын талаар ч энэ үеэр санал солилцов.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж