“Youtube” сайтад 400 гаруй сая хүний хүртээл болж, урлагийн ертөнцийн энэ оны сенсаац байж чадсан PSY энэ амралтын өдрүүдэд болох F1-ийн Өмнөд Солонгосын гран-при уралдааны нээлтийн гол “дүр” гэнэ. Тэрээр уралдаан эхэлснийг зарлаж, туг өргөх хүндтэй үүрэг хүлээсэн аж. Йонгамд болох уралдааны элчээр сонгогдсон тэрбээр мөн нээлтийн үеэр алдарт “Gangnam Style” дуугаа дуулах юм байна. Их Британийн хит дууны чартыг тэргүүлж, АНУ-д Billboard-ын шилдэг 100 дууны жагсаалтын хоёрт бичигдсэн энэ дуу PSY-г нэр алдрын оргилд хүргэсэн. Америкийн “The Today Show”, “Saturday Night Live”, “The Ellen DeGeneres Show” гээд телевизийн нэр хүндтэй шоунд уригдан оролцсон PSY-ын хувьд өмнө нь спортын хурц өрсөлдөөний талбарт дуулаад амжсан. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сард бейсболын “ЛА Дожерс” болон “Сан Франциско Жайантс” багийн тоглолтыг нээж дуулсан юм.
Харин энэ удаад “Формула-1”-ийн талбарт…