Энэ улиралд ОХУ-ын хөлбөмбөгийн лигийн “Анжи” багийг дасгалжуулж буй Г.Хиддинк шинэ багтайгаа гайхалтай дасан зохицож буйгаа илэрхийлжээ. “Анжи” клуб “Европа лиг”-ийн тэмцээнд “А” хэсгийг тэргүүлж байгаа.
Тэд эхний тоглолтод Италийн “Удинезе”-тэй талбай дээр нь 1:1-ээр тэнцсэн бол хоёр тоглолтоо Швейцарын “Янг Бойз”-той хийж 2:0-ээр хожсон байна. Харин гурав дахь тоглолтоо Английн алдарт “Ливерпуль” клубтэй төрөлх “Эйнфилд” цэнгэлдэх хүрээлэнд нь хийнэ. Ливерпультэй энэ сарын 25-нд тоглох бөгөөд Г.Хиддинк хэлэхдээ “Бид талбай дээр хийх ёстой зүйлээ хийхэд л хангалттай. “Ливерпуль гайхалтай түүхтэй баг. Гэхдээ бид тэднийг хожих бүрэн бололцоотой” гэсэн байна.
Эх сурвалж: www.sportbox.mn