Монголбанкинд 14 сая ам.доллар худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Монголбанкинд 14 сая ам.доллар худалджээ

Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 11/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 14 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал гаргасан бол үүнийг Монголбанк 1384 төгрөгийн хаалтын ханштайгаар 100 хувь биелүүлсэн байна. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 7 сая юань худалдан авах санал ирсэн ч Монголбанк энэхүү арилжаанд оролцсонгүй.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж